Google

Wednesday, August 1, 2007

8 sariin 1

whooohooo ингээд эндээс явахад 29 хоног үлдлээ гэж. Би нээрээ хаашаа ч явсан байнга хоног тоолоостой байх юмаа. Амьдралынхаа үлдсэн хугацааг ингэж үрэхгүй юмсан.
Уг нь ч эндээс явах дөхөөд л репортоо бичих эцсийн хугацаа маань наашлаад л байдаг, би л гэж хүн юм хийхгүй суугаад байна даа. Өнөөдөржин энэ темплет-ээр оролдлоо. Уг нь ч иймэрдүү юмны А ч байхгүй над шиг хүн ухаад байвал бас хийгээд л байх юм шиг байна. Тэгээд Гүүгл адсенс этэрт бүртгүүлээд хийчлээ. Тэгээд хүнүүс дараад байвал гаанц нэг цент нэмэгдээл байх биз дээ. Гэснээс Галт үнэгний линк бас тавьсан чинь шал далий орчихиймаа. Яахаараа бас тэгдийм бол доо гээд бас жаахан оролдох гэснээ болихоор шийдэв. Хэд хоног энэ репорт дээрээ төвлөрөх хэрэгтэй байна угаасаа. Ирэх бүтэн 1 сар сайхан амрах юм чинь яадий.


Өө нээрээ өнгөрсөн виикендээр аялалаар явсан юм байна. Ёооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооооё нээрээ, аялалаар явж сураагүй, яджийхад зохион байгуулж сураагүй хүнүүстэй явах үүүүнэн тэнэг байлаа. Уг нь хажуугаас нь харахад их л зохион байгуулаад байх шиг байсийн. 2 хоноод л нэг апдэйт хийгээл, тэхээр нь болж бүтээл байгаам байлгүй гээд орхицон чинь ёстой балладаг байгаа даа харин. Тэгэээд төлсөн мөнгөндөө харам хүрээд, дээрээс нь 3 хоног гэртээ хэвтсэн бол гэж бодохоос уур хүрээд байгаа. Ахиж л лав ийш тийшээ явахгүй эээ. За за хэд хоног уурлачихсан чинь одоо уурнаас үлдээгүйм шиг байна.