Google

Friday, July 27, 2007

34 хоног үлдлээ дээ...

За даа эндээс явах хоногоо нэг сарын өмнөөс л эхлээд тоолж эхэллээ. Яг ингээд тоолоод эхлэчихээр бас явж өгөхгүй байх шиг санагдаад байхиймаа. Тэхдээ ч одоо ганцхан сар юу байхав дээ. Баахан баяжуулдаг ном, янз бүрийн кино этэр аваад л явж өгнө дөө. Угаасаа Японд хийгээд байх ч ажил байхгүй ном уншаад, киногоо үзсээр байтал 3хан долоо хоног ч юу байхав.


Харин харихаа дөхүүлж байгаад л очоод хийх ажилаа хайхаас. Ер нь хараад байхад надаа академик талдаа ерөөсөө тохирохгүй юм байна. Хайран 6, 7 жил. Аймаар их ажил амжуулах байсан байх даа гээл үү ккк. Угаасаа юу ч хийхгүй нь тодорхой хүн шаал худлаагаасаа өнгөрсөн цаг хугацаанд харамсдаг байхаа. Эсвэл одоо надаа тийм л юм байдаг бол би яг хийгээд эхэллээ гэх мэт. Би л лав одоо өөрийнхөө худлаа ярьж байгааг мэдээд тиймэрхүү хүсэлтүүдээ тоохоо байсан. Тийм л их хиймээр байгаам бол тэр янз бүрийн юм нь байсан байгаагүй хийнэ биз тээ хэ хэ.


Харригаа уншиж дуусаад сэтгэл санаа амраад сайхан байнаа. Тэхдээ ч бас одоо кинонуудыг нь хүлээх гээд их ажил байнаа.

Өө нээрээ маргааш 3 өдрийн аялалд явах гэж байгаа. Уг нь хуучин аяны хөнжил, үүргэвч 2оо чирээл бөөн баяр гараад гүйдэг байсан чинь одоо бүүр нэг дургүй болчижээ. Залхуу хүрээд байдаг болчиж. Тэхдээ магадгүй Монголд байсан бол арай л өөр байх л даа. Монголоос бусад газарууд нэг л адилхан санагдаад онцгүй байна. Уг нь өнөө явсан хүн яс зууна гэгчээр өөр өөр газар очиж үзэх тусмаа хүмүүс илүү мундаг л болдог байх. Бодвол тэр ард түмнийхээ ёс заншил этэрээс мундаг суралцаж, анхаарч, ажиглаж чаддаг хүмүүс л сурдаг байх. Би ч биш юмаа. Угаасаа ажигч бишийг ч хэлэхүү. Ингэж цаг алдаж явахаар Монголдоо очиж, хайртай хүмүүсийнхээ дэргэд байсан нь дээр санагджийн. Нэгэнт л өөр газар амьдрахгүйгээс хойш.

Тэгээл Монголд очихоор чи одоо хаашаа явах гэжийн, нэг тийшээ яваач гээл хөөгөөд байхын. Монголдоо сайхан ажиллаж, амьдар гэж дэмжих хүн их цөөхөн байхийн. Гэтэл би л хамаг амьтаныг амар тайван амьдралаас нь уруу татаж Монгол яваачээ гээл хөөгөөд сууж байна. Өөрөө ч удахгүй очлоо доо. Харин очоод яг юу хийж мөнгө олох вэээ.... яаг юу хийж нийгэмдээ тустай байх вээ.... гээл бодосгээл...Монгол зангаараа очоод болох байлгүй дээ гэж санаагаа амраагаад л гарч өгнө дөө.

Wednesday, July 25, 2007

Harry Potter 7

Өчигдөр хүнээр энэ номны e-version -ийг олоод авчихсан биш хамаг ажил балардаг байшдээ. Тэхдээ өнөөдөр ч бас гайгүй уншихынхаа завсар нилээн л юм хийлээ. Тэхдээ хамгийн хэцүүтэй нь ерөөсөө тогтвортой уншиж чадахгүй байнаа хэ хэ. Яаааааг уншжийгаал нөгөө хэд чинь асуудалд ороод Voldemort нисээд эхлэнгүүт шууд айгаад сувгаа сольж байгаа царай нь энэ хэ хэ.


Тэгээд хэн нэгэн хүн энүүнийг авий гэвэл мэйл бичээрэй хө. Үнэгүй авсийм үнэгүй л өгчинө :)

Monday, July 23, 2007

777

Саяын хагассайнд ажил дээрээ блог уншаад суужийсан чинь манай нэг муслим найз 2007 оны 7 сарын 7-нд энд нэг охин таксинд төрсөн юм гэнээ. Тэгсэн чинь тэр таксиных нь дугаар нь 7777 байж гэнэ. Тэгээд эмнэлэгт очсон чинь тохиолдолоор тэр эмнэлгийн 7 давхарын бас л 7 гэсэн өрөөнд орж гэнээ гэхийн. Тэхээр нь үнэн гэж үү дээ, наадх чинь зүгээр л нэг шоу биз, би л лав итгэхгүй байна гээд хэлцэн чинь царай нь барайгаал явчихсан хэ хэ. Тэгснээ ийм тохиолдол байж болно шд. Бурхан бүхнийг чадна гээл эхэлдэг байшдээ. ёоооё. Нээрээ хааяа юм ярихад хүндрэлтэй байдаг юм. За тэгээл Есүс чинь хүн л юм чинь хүнээс л төрсөн, ээж нь virgin байсан гэдэгт би л лав итгэдэггүй гээд хэлцэн чинь бас л баахан маргаан болсон.


Шашин гэж хар тамхи мөн ч юмуу гэсэн хэ хэ

Saturday, July 21, 2007

Эхнийх...

Энд тэнд блог нээх гэж нилээн л үзлээ. Угийн юм бичиж сураагүй хүнд яасан ч хэцүү юм бэ энэ бичих чинь. Ярих болохоороо онгод ороод л энд тэндээс юм нэмж хасаад л, зохиогоод л болоод байдаг яг бичих гэхээр болдоггүй эд юм. Тэгэхдээ бас бичээд сурчихвал, цэгцтэй сэтгээд сурчихвал хэрэгтэй л байна. Дээрээс нь ер нь хараад байхад блог бичдэг нилээн хүмүүстэй ижил л юм бодоод байх шиг. Тэгээд бичиж чадахгүй ч гэсэн хичээгээд блогоор дамжуулаад хүмүүстэй үзэл бодолоо хуваалцаж байвал хэрэгтэй санагдаал.

Тэгээд ч ер нь чадахгүй гээд л хүмүүсийн блогийг уншаад яваад байхаар өөрөө хэнд ч хэрэггүй ч гэсэн юу ч хамаагүй бичээд эхэлбэл хөгжихөд хэрэгтэй юм болов уу гэж бодсийм.

Өнөөдөр нээрээ ямар ч онцгой содон үйл явдал болсонгүй дээ. Хүрч ирээд уулзаж ажилаа ярих байсан хүнтэйгээ ч ярьж чадсангүй. Дандаа л цаг тохирчихоод яг ирэхлээр ажилтай болчилоо гэхийн. Угаасаа иймэрхүү байдалаас нь болоод ч би анхнаасаа бүх сэтгэлээ зориулж ажилаагүйн гай нь удахгүй гарах байх.

За тэр ч яахав би нээрээ 3 сараас эрчимтэйгээр блогуудийг уншиж байнаа. Бүүр сүүлдээ донтой болж байх шиг. Ажилаа ч хийхгүй блогуудаар хэсээд, хаагуур эхэлж ороод хаагуур гарсанаа ч бараг мэдэхээ байж төөрч байх шиг байна. Уг нь ч Монголд оччихвол гайгүй болчих байх л даа. Сатаарах зүйл ихтэй, дээрээс нь Монгол чинь\ эсүүл минь х эхэ \ full of action байдаг юм чинь.


Нээрээ энэ зун Монголд очсон сайхан байсан шүү. Ер нь Монголийн ургамал л гоё үнэртэй байдаг юм болов уу гэж хадуураад байгаа шд хэ хэ. Монголд бол Улаанбаатараас хальт холдов уу үгүй юу л өвс ногооний үнэрт шууд цохиулдаг биз дээ. Тэгтэл энд хотоос хичнээн холдоод, хичнээн сайхан нов ногоон ойд ороод юу ч үнэртэхгүй хогийн байдагийн.


За за шаал гачин гачин юм холиод биччихлээ. Үүнээс хойш блогоо байнга хөтөлж байхыг хичээнээ.